Би нийгмийн ухааны хүн биш л дээ. Гэхдээ өөрийн мунхаг ухаандаа аливаа нийгэм, улс орны хөгжлийн түлхүүр нь дундаж амьдралтай өрх, дундаж орлоготой хүмүүсийн гарт байдаг гэж боддог. Аль ч үед, аль ч улс үндэстэнд дунд ангийн тоо их байхад хөгжил хурдан явдаг. Учир нь тэдэнд тэмүүлэх хүсэл эрмэлзэл, зорилго гэж байдаг. Тийм ч учир тэд боловсрол олж авах гэж, олсон боловсролоо мөнгө болгож, өөрөө хангалуун амьдрахгүй ч үр хүүхэддээ, нийгэмдээ сайхан ирээдүйг хүсэж, хөдөлмөрлөдөг. Уйгагүй хөдөлмөрлөдөг. Үүгээрээ нийгэмээ хөгжүүлж байдаг. Харин баялагт нэгэнт хүрсэн хүн нийгмийн төлөө сайн үйлс хийе гэж үнэн сэтгэлээсээ боддог болов уу? хэдийгээр маш олон зүйл хийж байгаа мэт боловч үүнээсээ тэд л хамгийн их ашгийг авч байдаг. Нэг баян хүн байлаа гэж үзэхэд тэд маш олон ажлын байр үүсгэж нийгэмд хэрэгтэй үйлс хйиж байна. гэхдээ тэр үйлдвэрийг хөдөлгөх хүч, технологийг сайжруулах оюуны хөдөлмөрийг хэн нэгэн дундаж амжиргаатай хүн л өөрийн амьдралыг сайжруулахын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж гаргаж байгаа. алдартай одод ч ялгаагүй тэд сайн үйлсийн аян гээд их мөнгө зарцуулж байгаа мэт боловч энэ чинь өөрсддөө л ПР хийж байгаа хэрэг шүү дээ. Нэгэнт хэдэн цаасны хаялага хийж олны нүдэнд өртсөн жүжигчдийг кинондоо тоглуулж ашигаа нэмэгдүүлэхийг хэн ч л гэсэн бодно. ядаж үзэгчдэд ч гэсэн урамтай. энэ нөхрийн тоглосон киноог үзээд нэг л их сайхан сэтгэлтэй хүнд хөрөнгө оруулалт хийж буй мэт санагдаал. Тэгээд ер нь кино багийн дундаж ажилчин шоргоолжнууд байгаагүй бол тэр их мөнгө үүсэх үү? хамгийн энгийн жишээнүүд энэ. Харин доод давхрагийнхан бол өөрсддөө итгэхээ байсан /ганц нэг зэргийн хувь нь өөр л дөө. гэхдээ эцэг эх нь ядуу болохоор хангалттай хэмжээнд хүртэл боловсрол олж авч чадахгүй/, ирээдүйг сайханаар хардаггүй, хүний гар харсан, өөрсдийн амжиргаагаа дээшлүүлэе гэж бодсон ч чаддаггүй тийм давхарга байна. Энэ бүхэн миний өөрийн хийсэн дүгнэлт л дээ өөрөөр харах хүн ч бас би байх.
Тэгэхээр улс орны хөгжил хурдацтай явж байхын тулд нийгмийн давхаргын схем нь ромбо хэлбэртэй байх ёстой юм шиг санагддаг байлаа. Өчигдөрхөн танилцсан нэг түүхч эмэгтэйгээс асууж энэ бодлоо бататгаж авсан учир одоо блогтоо бичиж байна л даа. Социализмаас бидэнд өгсөн зарим нэгэн сайн зүйлсийн нэг нь миний бодлоор ихэнхи өрхүүдийн амжиргааг дундаж болгосон явдал юм. Зах зээлийн нийгэмд шилжингүүд Монгол улсын эдийн засгийн хөгжил, технологийн хөгжил ч ямар хурдтай байгааг бид мэдэж байгаа. Хэдийгээр хөгжихгүй гээд муулаад байгаа боловч үнэндээ энэ хэдхэн жилд яамар их хөгжсөнөө багахан бодоход л олж харч болно. Гэхдээ бид юун дээр ч юм алдсан тэрийг нь харин мэргэлжийн хүн биш болохоор мэдэхгүй юм. Харин энэ үсрэцтэй хөгжлийн шалтгаан нь дундаж өрх, дундаж амжиргаанаас салах гэсэн залуусын хөдөлмөр гэдэг ойлгомжтой. Харин одоо нэгэнт баялагт хүрсэн тэдний ухаан өөр зүйлд зарцуулагдах болсон. харамсалтай.......
Тухайн үеийн бужигнаан дунд олон хүн хөл алдсан. тэд бага ядуу амьжиргаатай өрхийн тоог нэмсэн олон хувиар.
Одоо би монголын нийгмийг хараад Ромбо хэлбэр улам бүр алдагдаж, элсэн цагийн хэлбэрт шилжээд байгааг мэдрээд байх юм. Буруу бодлого, буруу халамж, буруу боловсролын систем, буруу хүмүүжил, буруу шүүхийн систем, олон буруу зүйлээс болж дундаж өрхүүд доошоо алдагдаж байна. Тэднийг ингээд алдвал босгож авахад ямар их хугацаа хөдөлмөр зарцуулахыг бодоход аймаар. Барууны эрдэмтэд африк тивийн жишээ дээр ядуу буурай улсууд хичнээн тусламж аваад ч, яаж ч хийчээгээд ч сэхэдгүйг харуулсан байдаг. Ядуурлын тойрогийн онол байна. ядуу өрх - хоол тэжээл хангалттай авч чадахгүй байх - хүч тамир муудах/биеийн эсэргүүцэл муудах - бага насны хүүхдийн нас баралт нэмэгдэх - суралцах оюун ухааны чадвар муудах - ажиллах чадвар муудах - дундаж наслалт багасах : энэ бүхнээс ахиад л ядуу өрх гэсэн замаар энэ тойрог ажиллана. Би муу амлаж байгаа мэт боловч энэ эх оронд минтщь байгаа л үзэгдэл.
Одоо та төсөөлдөө ихэнхи нь элс нь доошоо уначихсан элсэн цаг, арай унаагүй хэсэг нь нөгөө хэдэн толгой баячууд, ажиллаж амьдрах хүсэлтэй дундаж хэсэг бол улам багасаж доошоо унаж байгаа элсэн ширхэгүүд, харин дээр доор ихэнхи элс. Доошоо хэр их элс унана. дээр байгаа элс унах нь ойлгомжтой.
Би монголдоо ийм элсэн цагийн нийгэмийг хүсэхгүй байна. Одоо л ямар нэг зүйл хийхгүй бол элс доошоо хурдацтайгаар унасаар байх болно. Энэ цагны урсгалыг зогсоохын тулд дундажуудаа дэмжиж, дундажуудын тоог олон болгох хэрэгтэй юм шиг. харин тэд дээшээ тэмүүлнэ.
жич: одоо тарааж буй эх орны хишиг нэртэй халамжийг авснаар юу ч өөрчлөгдөхгүй нэг долоо хоногийн хоол. тэрийг яаж ядаж 1 жилийн хоол болгох вэ. 10 бол бүүр сайхан сан.
Комментариев нет:
Отправить комментарий