сайн байцгаана уу нөхдөө. ойрын хэсэг хугацаанд хөдөө орон нутгаар явж ажиллаад ирсэн гэдгийн зарим нэг нь мэдэж байгаа байх. Ер нь миний ажилдаа хайртай байдагийн гол учир нь ихэвчлэн зун намар хийдэг судалгаанууд минь юм. Мэдээж ажлын нарийн ширийнийг бичихгүй ч өөрт төрсөн сэтгэгдэлээ сийрүүлэн бичиж үлдээх нь зүйтэй болов уу. энэ оны 6 сарын дундуур бид цөлжилтөөс малчин өрх, иргэдийн амьжиргаа, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судлахаар Дундговь аймгийн сайнцагаан сумыг зорьсон юм. сайнцагаан сум нь 9 багтай бөгөөд 13-14 мянган хүн амтай, аймгийн төвөө багтаадаг сум юм. хэдийгээр зуншлагийн байдал сайн ногооны гарц сайн байсан боловч энд өмнөх өвлийн зудны үр дагавар илт мэдэгдэж байлаа. айлаас ороод амьжиргаа, ахуйн талаар асуухад ч хүнд. 150-200 малтай байсан малчин өрхүүд 10-15 малтай үлдсэн тохиолдлууд дийлэнхи, зарим өрх огт малгүй болсон байна. Хотын ихэнхи хүмүүс малчдыг өөрсдийн дураар мал дагасан, өөрсдөө арчаагүй ажилгүйдээ зуданд малаа барсан. тэгээд бидний татварын мөнгөөр улсаас дэмжлэг авдаг хэмээн боддог. би ч зарим тал дээр ингэж боддог байсан. үнэхээр газар дээр нь очиод үзэх өөр юм. хадлан ургац бэлтгэе гэхэд цөлжилтөнд өртөөд юу ч үгүй болсон талаас юу бэлдэх вэ? уг нь таана, хүмүүл зэрэг илчлэг сайтай говийн ургамалуудаа түүгээд авчихад онд мэнд орохоор. гэхдээ ургамлын гарц байхгүй 2-3 жилд мал ч хүн ч зудрах юм. Энэ жил хуурайшлаас болж мал таанадах гэдэг өвчин гарч онд мэнд орсон ч хавар орой олон мал эндсэн байх юм. энэ ямар учиртай өвчин бэ гэтэл, таана өвсний үндэс газрын хөрсөнд ойр, харин бэлчээрийн монгол өвснийх бага зэрэг гүнд байдагтай холбоотой. ус чийгийн дутагдлаас болж монгол өвс ургаж амжаагүй байхад таана, хөмүүл зэрэг намар эрт ургах ёстой илчлэг өндөртэй ургамлууд ургаснаар өлсгөлөн байсан мал их хэмжээгээр идээд халуунд нь энддэг юм байна. хүнээр төлөөлүүлвэл өлсөж ядарсан байхад чинь 2 тогооны өрөм шууд идүүлвэл юу болох билээ дээ.
за одоо зуднаас үлдсэн сэтгэгдлээсээ түр холдоё. дараа бүрэн бичлэг болгон оруулж магадгүй л юм. 1990-1992 оны хооронд манай улсын малчин өрхийн тоо эрс нэмэгдсэн байдаг. энэ нь үйлдвэрүүд татан буугдаж, залуус ажилгүй болж ихэнхи нь мал дээр гарсан. тэгээд ч нэгдлын малыг хувьд өгч, малын түүхий эдийн үнэ харьцангуй өндөр байсантай холбоотойгоор малаа л өсгөөд ихэсгээд байвал сайхан амьдарч болно гэсэн үзэл бодол дэлгэрсэн. Үүний үр дүнд энэ онуудад ялангуяа хөдөө орон нутгуудад хүүхдүүд сургууль завсардах үзэгдэл их болжээ. түүнчлэн мал маллах уламжлалт монгол ухаанаа төдийлөн мэдэхгүй мөнгөний амтанд орсон залуус ямааны ноолуур хөөн, малын тоо толгойг хэт өсгөсөн нь мал сүргийн бүтэцэд нөлөөлж одоо ямаа нийт сүргийн бараг 50 хувийг эзлэж байгаа билээ. одоо малчид тоо биш чанар чухал гэдгийг ойлгодог болжээ. Гэсэн ч тэр жилүүдийн үр дагавар одоо гарч байна. судалгаанд явж байхад бидний үеийн залуус ихэнхи нь 3-4 ангидаа сургуулиа орхисон байх юм. тэгээд ч нийгэм эдийн засгийн судлаачид энэ үеийг алдагдсан үе гэж нэрлэдэг юм байна лээ. Боловсрол гэдэг ямар чухал болохыг эндээс харж болохоор, мэдээж болж бүтэж буй зүйл байлгүйл яахав. энэ орон нутагт элдэв төсөл, судалгаа хэрэгжээд тэнд амжиллтай оролцож буй хүмүүс байна. тэд хэн бэ гэхээр дандаа дундаас дээш насныхан. бас дандаа бүрэн дунд эсвэл дээд боловсролтой хүмүүс. судалгааны явцад ч харахад зуднаас болж малаа алдсан залуу өрхүүд ирээдүйгээ харж сэтгэж байгаа нь тэдгээр дунд насныханаас сул байх шиг. Одоо яах вэ ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуултанд минь залуучуудын амнаас мэдэхгүй гэсэн үг л их унаж байлаа. Миний дүгнэлт буруу байж болох ч. Хөдөө орон нутгийн залуусын идэвхигүй, урсгалаараа, боломжийг олж харахгүй байгаа нь сургууль ихээр завсардуулж байсантай холбоотой юм шиг. сэргэлэн цовоо наймаа овоо гүйлгэж байгаа хүмүүс байнаа байна. гэхдээ л ерөнхий юмыг харах цар хүрээг боловсрол хамгаас илүү нээж өгдөг юм шигээ. за орон нутгийн тухай анхны сэтгэгдэл ийм байлаа. дараа зурагтай бичлэг оруулна.
tks taalagdlaa
ОтветитьУдалить