суббота, 18 декабря 2010 г.

залуу нас, мөрөөдөл, тэмүүлэл бас итгэл

аз жаргалын замд, амжилт бүхний өмнө
асар их бартаа байвч
аяа залуу сайхан нас минь байхад
аргагүй тэднийг даван туулна

бүх л хүсэл мөрөөдөл зөвхөн өөрийн чинь гарт байгааг мэдрэх аз завшаан хүн болгонд байдаггүй гэдгийг би ойлгож байна. Үгүй хүн болгонд байдаг гэж зарим нэгэн хүн хэлнэ байх. Би ерөнхийдөө бие эрүүл, гэр бүл бүтэн, тусгаар тогтносон улс орны иргэний зүгээс бичиж байна. Ойрын 2 өдөр С. Майдар ахын санал болгосноор Хазара монголчуудын тухай блогийг уншлаа л даа. Тэдгээр хүмүүс зөвхөн Монгол угсаатан мөн цөөнхи гэсэн үүднээсээ эрхээ хязгаарлуулж, халдлагад өртөж байгаа талаар бичсэн байх юм. Тэдгээр хүмүүсийн түүх, соёл, туулж үзсэн амьдрлын тухай унших тусам Монгол сайхан эх орондоо төрснөөрөө бахархаж азтайгаа мэдрэх юм. Энэ байгаа нутаг дэвсгэр, эрх чөлөөг минь аварч үлдэхийн тулд тухайн үеийн удирдлага ямар их ухаан зарж, өөрсдийгөө золиослон байсныг улам ихээр ойлгож байна. Миний нэг найз хэлдэг юм. Хэлмэгдүүлтэнд өртсөн ихэнхи хүмүүс залуу өндөр боловсролтой хүмүүс байсан гэж. Тэдгээр хүмүүс байсан бол Монгол улс хэдий хэмжээнд хөгжсөн байх байсан бол гэсэн бодлоос надад тухайн үеийн удирдагч нарыг үл хүндэтгэх, өөдгүй мууг нь гайхах бодол төрдөг байлаа. Харин энэ талаар бодох тусам тэдгээр хүмүүст гарц байгаагүй мэт, хэлмэгдүүлэлтийг хүлээн зөвшөөрч, дэвчин өнгөрөөснөөр одоо байгаа түвшинд, нутаг ороноо хадгалж үлдэж чадсан мэт санагдах болсон. Хэрэвээ тухайн үед эсэргүүцсэн бол угаас үгсэн хуйвалдах дуртай 2 их хөрш маань биднээс юу ч үлдээлгүй устгаж, үр хойч минь эдгээр Монгол угсаатан мэт хавчигдан амьдрах байсан болов уу. Тухайн үед уухайлан өндийж эсэргүүцэх боломж өчүүхэн ч гэсэн байсан байх ёстой. Харин тэдгээр залуу сэхээтнүүд алс хойчийг бодож өөрсдийгөө зольсон мэт. Энэ зөвхөн миний бодол. ахархан ухаандаа олж үзсэн өчүүхэн зүйлст тулгуурлан бодсон бодол шүү.
Харин одоо бид эрх чөлөөтэй тусгаар орны залуус, мөрөөдөх, түүндээ тэмүүлэх, тэмүүлэлдээ хүрэх итгэл зориг бидэнд байх ёстой.

Би бусдын адил залуу хүн өөрийн мөрөөдлийг тээн хүний газар ирсэн түүндээ хүрэхээр бүх л боломжоо дайчлан зүтгэх ёстой цаг зуурын гуниг харуусалд өөрийгөө алдалгүй зөвхөн урагшаа харах болно /хэ хэ өөртөө өгсөн амлалт/

Залуу сайхан нас ямар үнэтэй
Заяасан эх орон минь ямар эрхэм
Замбуу тив, ертөнц хичнээн уудам
Зам, жимийн олноос сонгох сонголт хичнээн олон юм бэ?
хүний газар очихоороо л үүнийг их ойлгож эхэлдэг юм болов уу даа. би ч бараг пан монголист болох нээ.

1 комментарий: